images

Далай ламын хойд дүрийг тодруулах асуудлаар Америк, Хятад хоёр улс эсрэг байр суурьтай байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-06-23


   Ирэх сард 90 нас хүрэх Түвдийн оюун санааны удирдагч Далай ламын залгамжлагчийн асуудлаар АНУ, Хятад хоёр орны хооронд үл ойлголцол үүсээд байна. Чөлөөт Азийн радиогийн (RFA) мэдээлснээр, АНУ-ын Конгресс саяхан Далай ламын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэх тухай тогтоол гаргажээ. Уг тогтоолд "Далай лам хойд дүрээ тодруулах асуудлыг өөрөө шийдэх ёстой бөгөөд Хятадын Засгийн газар үүнд хөндлөнгөөс оролцох нь шашин шүтэх эрх чөлөөнд халдсан шударга бус үйлдэл болно" хэмээн тэмдэглэсэн байна. Дональд Трампын засаг захиргааны бодлогоос болж ширүүн маргаантай байгаа Бүгд найрамдах нам болон Ардчилсан намынхан энэ асуудлаар санал нэгдэж буй ажээ. Конгресс дахь хоёр намын энэхүү алхмыг Далай ламыг залгамжлах төлөвлөгөөнд хөндлөнгөөс оролцох гэсэн Бээжингийн оролдлогыг таслан зогсоохын төлөөх АНУ-ын улс төрчдийн нэгдсэн хүчин чармайлт хэмээн шинжээчид тайлбарлаж байна. Харин Хятад улсын дарга Ши Жиньпин Төвөдийн Буддын шашны хоёр дахь удирдагч хэмээх Банчин ламтай Бээжинд саяхан уулзсан байна. Банчин лам бол Далай ламын дараа орох Төвөдийн буддизмын хоёр дахь дээд удирдагч юм. Далай лам таалал төгсөхөд хойд дүрийг нь олж тодруулах эрх мэдэл уламжлалаараа түүнд бий. Хятадын Засгийн газар 1990 онд Төвөдөд төрсөн Жанцанноровыг 11 дүгээр дүрийн Банчин ламаар 1995 онд тодруулсан бөгөөд Далай лам болон төвөдүүд түүнийг "Уламжлалаас гадуур тодорсон Банчин" хэмээн шүүмжилдэг. Далай лам 90 насныхаа ойн өмнө буюу ирэх сарын 2-ны өдөр хойд дүрийнхээ талаар байр сууриа илэрхийлэх төлөвтэй байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.