images

Хонь ноослох олон улсын тэмцээнд 21 аймгийн 100 гаруй хүн өрсөлдөв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-06-23


   Дэлхийн улс орнуудад 1961 оноос хойш зохион байгуулагдаж буй “Алтан хайч” хонь ноослох олон улсын тэмцээний аваргууд өнгөрсөн долоо хоногт тодорлоо. Төв аймагт болсон уг тэмцээн 21 аймгаас ирсэн 19-70 насны 100 гаруй хүн оролцсон байна. Сүүлийн шатны тэмцээнийг ерөнхийлөгч У.Хүрэлсүх үзэж, тэргүүн байрын эздэд Ерөнхийлөгчийн нэрэмжит дурсгалын цом, батламж, тууз, мөнгөн шагнал гардуулжээ. Энэ тэмцээний цахилгаан хайчны төрлийн мэргэшсэн түвшний ялагч 2026 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болжээ. Тэгвэл гар хайчны төрөлд Говь-Алтай аймгийн Дарви сумын харьяат Ш.Батмагнай, цахилгаан хайчны анхан шатны төрөлд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат  Ч.Азбаяр, цахилгаан хайчны мэргэшсэн шатанд Архангай аймгийн Хотонт сумын харьяат Э.Баасандорж нар түрүүлж, тэргүүн байрын эзэн болжээ. Шүүгчдийн бүрэлдэхүүнд Австрали, Шинэ Зеланд улсын найман мэргэжилтэн, Монголын малчид, эрдэмтэн, судлаачдын төлөөлөл багтсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.