Газын зурвасаас Ромын үеийн оршуулга олжээ
Анд нөхдийн мэдээ
2022-12-15
Газын зурвасын хойд хэсэгт 2022 оны эхээр эхлүүлсэн барилгын ажлын үеэр олдсон археологийн дурсгалт газраас судлаачид Ромын үеийн булш олсон тухай Палестины эрх баригчид даваа гарагт мэдээллээ. Тодруулбал, 2021 оны тавдугаар сард Израиль болон лалын шашинт бүлэглэлийн хооронд 11 хоног үргэлжилсэн байлдааны дараах сэргээн босголтын нэг болох Египетийн санхүүжилттэй орон сууцны барилгын төслийг 2022 онд эхлүүлэхэд барилгын ажилчид Бейт Лахиа хотын ойролцоогоос 31 булш олсон байна. Улмаар барилгын ажлыг хэсэгчлэн зогсоож орон нутгийн удирдлагад мэдэгдсэнээр археологийн малтлага хийжээ. Одоогоор өмнө нь олдсон 31 булштай нийлээд МЭ I зуунд хамаарах Ромын үеийн 51 булш олсон байна. Судлаачид Газын зурвасаас олдсон Ромын үеийн оршуулгаас 75-80 булш олно хэмээн найдаж байгаа аж. 2000 жилийн настай уг оршуулгын газар Израилийн Ашкелон хотоос Газын хил хүрэх замд байна. Археологийн олдворууд нь Палестин, Израилийн нутаг дэвсгэрийн маргааныг шийдэхэд хоёр улсын ард түмний ашигладаг зэвсэг бөгөөд улс төрийн чухал ач холбогдолтой сэдэв юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.