Хятад: 11787 дроноор агаарт зураг бүтээж Гиннесийн дээд амжилт тогтоолоо
Анд нөхдийн мэдээ
2025-06-19
Хятадын “Chongqing Broadcasting Media Group”, “Shenzhen DAMODA Intelligent Control Technology” компани хамтран энэ сарын 17-нд Чунцин хотноо 11787 дрон ашиглан гэрлийн үзүүлбэр үзүүлж "Олон дрон ашиглан бүтээсэн агаар дахь хамгийн том зураг" гэсэн Гиннесийн дээд амжилт тогтоолоо. Дроноор хотын онцлог бүхий өндөр барилга, уул, гол, цэцэг, мод, “Dungeon & Fighter” цахим тоглоом, хотын соёлыг илтгэх дүрсийг бүтээн үзүүлсэн байна. Чунциныг Хятадын бие даасан дөрөв дэх хот болгон бүтээн байгуулсны 28 жилийн ойд уг үзүүлбэрийг зориулсан юм. Чунцин хотод өнгөрөгч дөрөвдүгээр сарын 19-нөөс хойш долоо хоногийн бямба гараг бүрийн орой "Charming Chongqing" сэдэвт дроны гэрлийн үзүүлбэрийг 20 минутын турш үзүүлж байгаа аж. Аялал жуулчлалыг дэмжих зорилгоор ийнхүү гэрлийн үзүүлбэр хийж эхэлснээс хойш 3.6 сая хүн биеэр очиж, нэг тэрбум хүн цахимаар үзжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.