Дайчилгаа зарласнаас хойш ОХУ-ын 837 мянган иргэн Казахстанд очжээ
Анд нөхдийн мэдээ
2022-12-15
Он гарснаас хойш ОХУ-ын гурван сая орчим иргэн Казахстанд хөл тавьснаас 837 мянга нь цэргийн дайчилгаа зарласны дараа ирсэн тухай тус улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Цагаачлалын хорооны дараг Ильяс Испанов мягмар гарагт мэдэгдлээ. Тэгвэл тэдний 780 мянга нь Казахстаныг орхин өөр улсад гарсан байна. Эдгээр иргэний 198 мянга нь 9 дүгээр сарын 21-нээс хойш Казахстаны нутаг дэвсгэрээр дамжин өөр улсыг зорьжээ. Харин тус улсад ОХУ-ын 298 мянган иргэн оршин суудгаас 30 мянга нь гэрээгээр ажилладаг бөгөөд түр оршин суугчийн бүртгэлтэй аж. Мөн ОХУ-ын 20 мянган оюутан Казахстаны их сургуульд сурдаг байна. Албаныхны мэдээлснээр жил бүр 240-250 мянган ОХУ-ын иргэн янз бүрийн шалтгаанаар тус улсад очдог аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.