Нэгэн цагт амиа хорлохоор завдаж байсан эр 10 өдрийн дотор 10 марафонд гүйв
Анд нөхдийн мэдээ
2025-06-19
Английн иргэн Лэй Эдвардс эрчүүдийн сэтгэцийн эрүүл мэндийн төлөө буяны үйлс хийхээр 10 өдрийн дотор 10 марафоны зайд гүйжээ. Түүнийг хэдэн жилийн өмнө амиа егүүтгэхээр гэрээсээ гарах гэж байхад нь нэг л биш байгааг анзаарсан ээж нь зогсоож амийг нь аварсан байна. Иймд залуу эр “Хэрэв миний энэ сорилт нэг ч болов залууг бусадтай ярилцахад, ярилцсанаар амиа хорлох бодлоосоо ангижрахад тус болбол үнэ цэнтэй болно” хэмээн BBC агентлагт ярьжээ. Арван марафоны зай гэдэг нь 422 км бөгөөд Л.Эдвардс зургаадугаар сарын 1-нд төрсөн хот Волвэрхэмптоноосоо эхлэн гүйжээ. Тэрбээр энэ хичээл зүтгэлийнхээ үр дүнд эрчүүдийн сэтгэцийн эрүүл мэндийн “Mandem Meetup” буяны байгууллагад 7000 паундын хандив цуглуулан өгсөн аж. Мөн замд нь таарсан хүмүүс ярилцаж, хамт хооллож, иллэг бариа хийж өгөн тусалсан гэнэ. Тэрбээр замын турш эрчүүдийн сэтгэцийн эрүүл мэнд чухал болохыг ярьж, сурталчилжээ. Ингэхдээ ээжийнхээ үйлдлийг дурсан “Зогсоох бол маш чухал” хэмээн онцолсон юм. Л.Эдвардс эрчүүдийн сэтгэцийн эрүүл мэндийг дэмжихийн төлөө 10 мянган паундын хандив цуглуулахаар зорьж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.