Дэлхийд нэн ховорт тооцогдох Р бүлгийн цустай хүн Хятадад илэрчээ
Анд нөхдийн мэдээ
2025-06-19
Дэлхий дахинд нэн ховор тохиолддог Р цусны бүлэг Хятадын үндэстний цөөнх амьдардаг бүс нутгаас илэрсэн тухай тус улсын хэвлэлүүд мэдээлэв. Тодруулбал Юньнань мужийн жуан болон мяо үндэстний дундаас Р бүлгийн цус илрүүлсэн тухай тус улсын Цусны судалгаа мэдээллийн төв мэдээлсэн байна. Тус төвийг 22 жилийн өмнө үүсгэн байгуулснаас хойш анх удаа ийм бүлгийн цус илэрчээ. Австри гаралтай Америкийн эмгэг судлаач эрдэмтэн Карл Ландштайнер 1927 онд эрдэм шинжилгээний ертөнцөд анх мэдээлсэн цусны Р бүлэг нь дэлхий даяар маш ховор тохиолддог. A, B, AB, O-ээс ялгаатай нь Р бүлэг нь одоо байгаа ABO болон Rh цусны бүлгийн урвалжуудаар ялгах боломжгүй аж. P бүлгийг цааш нь P1, P2, P1k, P2k гэж хуваадаг бөгөөд P бүлгийн цустай болж төрөх магадлал нэг саяд 1 орчим байдаг. Өнгөрсөн оны нэгдүгээр сард тус улсын Жянсу мужийн Тайжоу хотын эмнэлэгт Р бүлэг мөн илэрсэн. Тухайн үед 1 тэрбум 400 сая хүн амтай тус улсад ийм бүлгийн цустай 12 дахь хүн болж бүртгэгдэж байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.