Ламхай нар ерөнхий боловсролын хичээл үзэж эхэллээ
Чихэнд чимэгтэй
2025-06-18
Дацан хийдэд шавилан сууж буй ламхай нар ерөнхий боловсролын хичээл үзэж эхэллээ. Боловсролын яамнаас Нийслэлийн 112 дугаар сургуулийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, тусгай зөвшөөрлийг шинэчилж, танхим болон цахим хосолсон хөтөлбөр боловсруулсан байна. Улмаар 2024-2025 оны хичээлийн жилд Монгол, Энэтхэг улсад суралцаж буй лам нарыг ерөнхий боловсрол нөхөн олгох хөтөлбөрт хамруулжээ. Боловсролын яамнаас Монголоос Энэтхэг дэх Буддын шашны 14 дацан хийдэд шавилан сууж буй 407 ламхайн сурч боловсрох эрхийн асуудлаар тандалт судалгаа хийсэн байна. Үүний үр дүнд дацан хийдүүдийн удирдлагатай зөвлөлдөн, тэдгээрийн сургалтын цагийн хуваарьтай уялдуулан хөтөлбөрт хамруулахаас гадна монгол хэл бичиг, соёлын хичээл заахаар болсон юм. Мөн Энэтхэг улсад суралцаж буй монгол хүүхдүүд тухайн улсад эзэмшсэн боловсролоо Монгол улсын албан боловсролд дүйцүүлэх боломжтой болсон билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.