images

“Хархорум” олон улсын кино наадамд шалгарсан дөрвөн монгол киног Бусан руу явуулна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-06-18


   Энэ жил хоёр дахь удаагаа зохиогдох гэж буй "Хархорум" олон улсын кино наадмын “Монгол кино төслүүд” уралдаант хэсэгт 10 киног шалгаруулахаар болжээ. Улмаар олон улсын продюсеруудын өмнө англи хэлээр танилцуулж, шүүгчдийн үнэлгээгээр тэргүүн байрын нэг, онцлох гурван төслийг дараагийн шатанд оролцуулахаар болсон байна. Дараагийн шат нь Өмнөд Солонгост болох 30 дахь удаагийн Бусаны олон улсын кино наадам юм. Тэгвэл тэргүүн байранд шалгарсан уран бүтээлч тус наадмын дэргэдэх Азийн кино маркетад оролцож,  гурав хоног байрлах байр, замын зардал буюу хоёр талын онгоцны тийзийн 100 хувийн дэмжлэг авна. Харин онцлох гурван төслийн уран бүтээлчид кино маркетын үеэр гурав хоног байрлах байр, хоёр талын онгоцны тийзний үнийн дүнгийн 50 хувийг олгох ажээ. Дашрамд дурдахад, "Хархорум" кино наадмын шалгаруулалтад энэ сарын 25-ныг дуустал [email protected] хаягаар материал хүлээж авч байна.

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.