Гал унтраах автомашины жолооч живж байсан хоёр хүүхдийн амь аварчээ
Чихэнд чимэгтэй
2025-06-18
Завхан аймгийн Тосонцэнгэл суман дахь Онцгой байдлын хэлтсийн ахлах ахлагч М.Доржбаяр живж байсан хоёр хүүхдийн амь аварчээ. Тодруулбал, өнгөрөгч ням гарагт гэр бүлийн хамтаар амарч явахдаа тэрбээр 20 цагийн орчимд Хожуул голд хөл алдан живж байсан хүүхдүүдийг голын уснаас эсэн мэнд гаргасан байна. Улмаар эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ. Тухайн өдөр усанд живсэн 9 настай дүүгээ аврах гэж араас нь орсон 11 настай ах нь ч мөн хөл алдаж хоёулаа амь эрсдэх аюултай байсныг ийнхүү анзаарч, аварсан аж. М.Доржбаяр нь Тосонцэнгэл суман дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангид гал унтраах автомашины жолоочоор ажилладаг байна. Түүнд хүүхдүүдийн ар гэрээс ирүүлсэн талархлын бичгийг өчигдөр Онцгой байдлын ерөнхий газар цахим хуудсандаа нийтэлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.