images

“Nestlé” Украинд хүнсний үйлдвэр байгуулна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-12-15


     Швейцарьт төвтэй дэлхийн томоохон хүнсний компаниудын нэг болох “Nestlé” Украин улсад хүнсний үйлдвэр байгуулахаар болов. Энэхүү үйлдвэрийг байгуулахын тулд 40 сая швейцарь франкын хөрөнгө оруулалт хийх болсон тухайгаа мэдэгджээ. Дайн самууны хөлд нэрвэгдсэн тус улсад үйлдвэр байгуулах нь эрсдэлтэй зүйл хэдий ч эрсдлээс үл эмээн ийм алхам хийх болсон тус компанийг олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд өндрөөр үнэлж байна. “Nestlé”-гийн Зүүн Европ дахь төв салбарын тэргүүн Александр Занели “Бидний хувьд энэ маш чухал шийдвэр байсан. Үйлдвэр баригдсанаар тус улсын олон иргэд ажлын байртай болж, улс орон хүнсний бүтээгдэхүүнээр хангагдах юм” хэмээн хэлжээ. Үйлдвэр байгуулагдсанаар 1500 гаруй ажлын байр бий болох аж. “Nestlé” компани өнгөрсөн онд дэлхийн хэмжээнд 87.1 тэрбум швейцарь франкын борлуулалт хийжээ. Тус компани Украины нийслэл Киев, баруун бүсийн Львов хотод оффис, үйлдвэрлэлийн байгууламжуудыг аль хэдийнэ ажиллуулж эхлээд байна. Одоогоор “Nestlé Ukraine” компанид 5800 орчим хүн ажиллаж байгаа ажээ. Үүнээс гадна ажилчдынхаа аюулгүй байдлыг хангах олон талын арга хэмжээ авч байгаагаа мэдэгдэв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.