images

Ромын пап: Бэлэг авах мөнгөө Украинд хандивлая

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-12-15


     Ромын пап Франциск ард иргэддээ хандаж Зул сарын баярын бэлэг авах мөнгөө дайны хөлд нэрвэгдэж буй Украины иргэдэд хандивлаж энэ жилийн баяр ёслолыг зарлага багатай, даруухан тэмдэглэхийг уриалав. Тэрбээр “Зул сарын баяр тэмдэглэж хөгжилдөх нь сайхан хэрэг хэдий ч үүнд зарлагадаж буй мөнгөө хуримтлуулан дайны хөлд нэрвэгдсэн ард иргэдэд зориулах нь илүү учир утгатай юм. Тэд өлсөж, даарч, өлсөж цангаж байна. Тэднийг бид мартаж болохгүй” хэмээн хэлжээ. Пуужингийн довтолгооноос үүдэн халаалт, цахилгаангүй өвлийг өнгөрөөж буй тус улсын ард иргэдэд Ватиканы засаг дулаан хувцас илгээх зэргээр байнгын хүмүүнлэгийн тусламж үзүүлсээр байгаа билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.