Тайланд улс өндөр хөгжилтэй орны эгнээнд орно
Анд нөхдийн мэдээ
2022-12-14
Тайланд улс 2037 он гэхэд дэлхийн өндөр хөгжилтэй орны эгнээнд орох зорилт тавьсан талаар “Bangkok Post” сонин мэдээллээ. Энэ зорилтоо хэрэгжүүлэх үүднээс тус улсын Засгийн газар боловсрол, шинжлэх ухаан, судалгаа, инновацийн салбарыг хамруулсан 2023-2027 он хүртэлх таван жилийн төлөвлөгөө баталжээ. Шинэ технологийг хөгжүүлснээр улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлж тогтвортой хөгжлийг бий болгон, олон улсын өөрчлөлтөд дасан зохицсон өндөр хөгжилтэй орон болно хэмээн тайландчууд зорьж байна. Үүний тулд био технологи-эдийн засгийн эргэлт-ногоон хөгжил гэсэн эдийн засгийн загвар бий болгож хиймэл оюун ухаан болон болон ложистикийн хөгжил, нүүрстөрөгч багатай нийгэмд шилжих замаар үнэ цэнд суурилсан бүтээлч эдийн засгийг бий болгохоор томьёолжээ. Мөн үүнээс гадна COVID-19-ийн вакцин бүтээх, цахилгаан автомашины үйлдвэр байгуулах зэргийг нэмж тусгасан байна. Дэлхийн банк 2020 онд нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн 12696 доллараас дээш орныг өндөр хөгжилтэй оронд тооцохоор болсон юм. Тайландын хувьд өнгөрсөн жилийн байдлаар энэ үзүүлэлт нь 7260 доллар байсан ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (1)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Урианхай
Хаа байсан 2037 он....Маниус арчаатайхан байж байгаад уртьчих юм сан
2022-12-14
Хариулах (0) (0)ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.