images

Месси: Тоглолт болгон ялалт. Цаашид ч ийм байх болно

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-12-14


     “Катар 2022”-ын хагас шигшээд Хорватын багийг 3:0 харьцаагаар хожин финалд шалгарч үлдсэн Аргентиний багийн ахлагч Лионель Месси тус улсын телевизийн спортын нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа “Анхны тоглолтондоо хожигдсон боловч би багтаа итгэж байсан. Тоглолт болгон хожил гэсэн итгэлээр өнөөг хүрлээ. Цаашид ч ийм байх болно” хэмээн ярьсан байна. Мөн тэмцээн эхлэхээс өмнө амжилтаа хэрхэн төсөөлж байсан талаарх сурвалжлагчийн асуултанд “Бид өөрсдийгөө хэн гэдгээ, бас юу хийж чадахаа мэднэ” хэмээн хариулжээ. Энэ удаагийн тэмцээнээр Месси хоёр дээд амжилт тогтоосон юм. Эхнийх нь нутаг нэгт алдарт хөлбөмбөгчин Габриэль Батистутагийн амжилтыг эвдэж шувтаргын тоглолтын шилдэг мэргэн бууч болсон. Мөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 25 тоглолтонд оролцсоноороо дээд амжилт тогтоожээ. Энэ удаагийн тэмцээнд Аргентин улс тэргүүлж чадвал дэлхийн аваргын цом 36 жилийн дараа тус улсад эргэн очих юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.