Казахстан улс Германд түүхий нефть нийлүүлнэ
Анд нөхдийн мэдээ
2022-12-14
Украины хямралаас болж эрчим хүчний хомсдолд ороод байгаа Германд түүхий нефть нийлүүлэх боломжтой байгаагаа Казахстан улс илэрхийлсэн тухай “Bloomberg” агентлаг мэдээллээ. Тус мэдээнд дурдсанаар Берлин хотод болж буй Евроазийн клубын уулзалтад оролцож буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мухтар Тлеуберди Германы эдийн засгийн сайд Роберт Хабектэй уулзахдаа дээрх асуудлаар санал солилцжээ. Энэ удаагийн уулзалт нь өнгөрсөн 5-ны өдөр Европын холбоо Оросын түүхий нефтийг далайгаар импортлохыг хориглосны дараа болж буйгаараа онцлог юм. Герман улс үүнийг хүлээн зөвшөөрч Оросоос түүхий нефть импортлохоо зогсоосон байна. Дээрх яриа ажил хэрэг болж хэлэлцээр байгуулагдвал Казахстан улс Германд жилд 2-5 сая тонн түүхий нефтийг хоолойгоор дамжуулан нийлүүлэх боломжтой аж. Мөн Казахстаны байгалийн хий, хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, түүхий нефтийн нийлүүлэлтийг Германд нэмэгдүүлэх талаар ярилцаж, энэ зорилгоор түүхий эдийн хэлэлцээрийн төслийг бэлтгэж байгаа ажээ
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.