images

Өвөр Монголд 39 сая тонн үр тариа хураажээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2022-12-14


     Өвөр Монголын өөртөө засах орон энэ жил 39 сая тонн үр тариа хурааж авсан нь өнгөрсөн жилийнхээс 600 мянган тонноор нэмэгдсэн бөгөөд түүхэн дээд амжилт тогтоосон байна. Сүүлийн таван жилд ӨМӨЗО жил бүр 37.5 сая тонноос дээш хэмжээний үр тариа хурааж авч байгаа аж. Тиймээс Хятадын үр тарианы үйлдвэрлэлийн гол бүс нутаг болдгоос гадна хүнсний аюулгүй байдлаараа ч итгэл хүлээдэг бүс нутаг юм. Ялангуяа эрдэнэшиш, шар буурцаг, төмсний тариалалтаараа улсдаа тэргүүлдэг байна. ӨМӨЗО-д 2022 онд 6.93 сая га газарт үр тариа тарьжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.