ОХУ-д Хятадын хүүхэлдэйн киноны фестиваль боллоо
Анд нөхдийн мэдээ
2022-12-14
Хятад улсаас Владивостокт суугаа Ерөнхий консулын газраас уржигдар тус хотын сурагчдад зориулан Хятадын хүүхэлдэйн киноны фестивалийг анх удаа хийжээ. Фестивалийн үеэр “Цагаан могой” нэртэй хүүхэлдэйн кино үзүүлсэн байна. Энэ киног Хятадын цагаан могойны домгоос сэдэвлэн хятад, америк уран бүтээлчид хамтран хийсэн бөгөөд 2019 онд дэлгэцнээ гарч эхэлсэн юм. Мөн энэ киноны хоёр дахь цуврал “Ногоон могой”-г 2020 онд олны хүртээл болгожээ. Владивостокт болж буй хүүхэлдэйн киноны фестивалиар хотын хоёр театрт долоо хоногийн хугацаанд гурван кино үзүүлэх юм байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.