Австралийн марафонд Г.Хишигсайхан зургаа, Б.Сэр-Од 13 дугаар байр эзэллээ
Чихэнд чимэгтэй
2025-06-06
Австралийн Лаунцестон хотод болсон “Peppers Silo-2025” тэмцээнд Монголын шигшээ багийн тамирчин Б.Сэр-Од, Г.Хишигсайхан нар оролцлоо. Энэ тэмцээнд Япон, Хонконг, Шинэ Зеланд, Их Британи, Франц, Норвеги зэрэг орны 1000 гаруй гүйгч хагас марафоны 21 км зайд уралджээ. Үүнээс Г.Хишигсайхан 1:13:54 цагийн амжилтаар зургаадугаар байр эзэлсэн бол Гавьяат тамирчин Б.Сэр-Од 1:04:53 цагийн амжилтаар 13 дугаар байранд орлоо. Г.Хишигсайхан нь “Улаанбаатар-2025” олон улсын марафоны 42 км зайд түрүүлсний дараа энэ сарын олон улсын тэмцээнээ ийнхүү Австралиас эхлүүлж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.