Хойд Солонгосын нийслэлд хоёр давхар автобус явж эхлэв
Анд нөхдийн мэдээ
2022-12-14
Хойд Солонгосын нийслэл Пөньянъ хотын нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр давхар автобус явж эхэлсэн талаар Өмнөд Солонгосын “Yonhap” агентлаг өчигдөр мэдээлэв. Хойд Солонгост албан ёсны эх сурвалж байдаггүйн улмаас тэндхийн мэдээг тус агентлаг ихэнх тохиолдолд фото зураг, богинохон тайлбартайгаар мэдээлдгийн одоогоор хамгийн сүүлийнх нь энэ юм. Үүний өмнө тус агентлаг Катарт болж буй Хөлбөмбөгийн ДАШТ-д Өмнөд Солонгосын шигшээ багийн Бразилтай хийсэн тоглолтыг Пөньянийн төв телевиз бичлэгээр үзүүлсэн тухай мэдээлсэн бол тив алгасагч баллистик пуужин хөөргөсөн явдалд зориулан шуудангийн марк гаргасан тухай 12 дугаар сарын 10-нд, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн олон улсын өдрийг тэмдэглэж Пөньяний ардын соёлын ордонд концерт тоглосон тухай 12 дугаар сарын 5-нд мэдээлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.