images

Унгар улс Украинд олгох 18 тэрбумын тусламжид хориг тавьснаа цуцаллаа

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2022-12-14


     Европын холбооноос Украинд олгох 18 тэрбум еврогийн тусламжид Унгар улс өнгөрсөн сард хориг тавьснаа өчигдөр цуцалжээ. Европын холбооны улсууд бүгд санал нэгдсэнээр олгох ёстой уг тусламж ганц Унгар улсын эсэргүүцлээс болж гацаад байсан юм. Үүнийх нь хариуд Европын холбооны зөвлөл Унгарт олгохоор төлөвлөөд байсан 7.5 тэрбум еврогийн тусламжаа түдгэлзүүлсэн юм. Өчигдөр Унгарын тал хоригоо цуцласнаар Европын орнууд түдгэлзүүлсэн хөрөнгөө 6.3 тэрбум болгож бууруулах, ковидын дараах сэргэлтэд нь зориулж тус улсад 5.8 тэрбум евро олгох шийдвэр гаргажээ. Унгар улс Европын холбоонд элсээд 18 жил болж байгаа боловч одоогийн ерөнхийлөгч В.Орбаны үед ардчиллын зарчмаас ухарч байгаагийн улмаас Европын улсууд шүүх засаглал, авлигатай хийх тэмцэл, санхүүгийн ил тод байдал зэрэг олон салбартаа шинэчлэл хийхийг тус улсаас шаардсаар байгаа юм.        

Зураг дээр: Унгарын ерөнхий сайд Виктор Орбан.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.