Украинд туслах олон улсын хурал Парист болно
Анд нөхдийн мэдээ
2022-12-14
Францын засгийн газар Украин улсын дэд бүтцийг сэргээн босгох эд материалын болон мөнгөн хандив цуглуулах зорилгоор олон улсын хурал зохион байгуулах болсон тухай “AFP” агентлаг мэдээлэв. Уг арга хэмжээний эхний хэсэг нь “Украины ард түмэнтэй эв санааны нэгдэл” сэдвийн дор явагдах аж. Хэлэлцүүлэг “Украин улсыг дэмжиж буй Барууны холбоотнууд тус улсын дэд бүтцийг хэвийн ажиллахад хэрхэн тусалж чадах вэ?” гэсэн сэвдийн дор өрнөх ажээ. Ерөнхийлөгч Макроны төлөөлөгч сэтгүүлчдэд мэдэгдэхдээ “Уг арга хэмжээний хамгийн гол зорилго нь яаралтай тусламж үзүүлэх. Өөрөөр хэлбэл тус улсын дэд бүтцийг яаралтай сэргээн засварлах явдал” гэжээ. Энэхүү арга хэмжээнд Францын ерөнхийлөгч өөрийн биеэр оролцох бөгөөд Украины ерөнхийлөгч В.Зеленский цахимаар оролцоно. Харин Украины ерөнхий сайд Денис Шмыгаль болон тус улсын тэргүүн хатагтай Елена Зеленский нар Парист хүрэлцэн ирж уг хуралд орлцох ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.