Япон улс 2022 оны онцлох ханз үсгээ тодруулав
Анд нөхдийн мэдээ
2022-12-13
Япон улс “дайн, тэмцэл” гэсэн утга бүхий 戰 (сэн) ханзыг 2022 оны онцлох ханзаар тодруулжээ. Тус улсын Ханз бичгийн холбоо өчигдөр Киото хотын Киёмизү-дэра буддын шашны сүмд ёслол үйлдэж энэ тухайгаа зарласан байна. Тус холбоо энэхүү ханзыг оны онцлох ханзаар тодруулах болсны учрыг энэ оны хоёрдугаар сард ОХУ хөрш зэргэлдээ Украин улсад халдан довтолсноор дэлхий дахиныг түгшээсэн дайн болон өргөжиж бүтэн жилийн нүүр үзэх гэж буйтай холбон тайлбарлаж байна. Тухайн жилийн онцлох үйл явдлыг бэлгэдсэн ханз үсэг тодруулах заншил 1995 оноос эхлэлтэй аж. Өнгөрсөн жил Токиогийн Олимп болж тус улсын тамирчид олон алтан медаль авсан үйл явдлыг бэлгэдэн 2021 оны онцлох ханзаар “алт” гэсэн утга бүхий 金 (кин) ханзыг тодруулсан юм. Харин дэлхий даяар цар тахлын хорионд орсон үйл явдлыг илэрхийлж 2020 оны онцлох ханзаар “шигүү, давчуу” гэсэн утгатай 密 (мицү) ханзыг тодруулж байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.