"Twitter" үйлчилгээгээ илүү сайжруулж алтлаг өнгийн тэмдэг нэвтрүүлнэ
Чихэнд чимэгтэй
2022-12-13
"Twitter" компани цэнхэр тэмдэглэгээг төлбөртэй олгох үйлчилгээгээ илүү боловсронгуй болгох гэж буйгаа мэдээллээ. "Twitter"-ийн цэнхэр тэмдгийг анх хаягаа албан ёсны гэдгийг баталгаажуулсан компани, алдартнууд, төрийн байгууллагууд болон сэтгүүлчдэд олгодог байсан юм. Харин Илон Маск "Twitter"-ийг худалдаж авсныхаа дараа уг тэмдгийг эзэмших эрхийг сарын найман долларын төлбөртэй болгосон билээ. Гэтэл "Эли Лилли” нэртэй эмийн компани Маскийн “Tesla”, “SpaceX” зэрэг компаниудын хуурамч хаягийг нээн цэнхэр тэмдэглэгээг авч хүмүүсийг төөрөлдүүлсэн тул энэ үйлчилгээг зогсооход хүрчээ. Харин хэвийн горимоор нь ашиглах сошиал медиа хэрэглэгчдэд даваа гарагаас эхлэн цэнхэр тэмдэглэгээ буцааж олгох бөгөөд “Twitter Blue” цэсэд албан ёсны захиалга авч, мөн тусгай функцүүдэд хандах боломжийг олгоно хэмээн мэдэгдсэн байна. Энэ үйлчилгээг дахин ашиглах гэж байгаа хэрэглэгчид сард найман доллар, "iPhone", "iPad" хэрэглэгчид сард 11 долларын үнэ төлөх юм. Ингэснээр зар сурталчилгаа багасаж, үзэх бичлэгийн хэмжээ илүү уртсаж, жиргээний тэмдэгтийн тоо нэмэгдэх ажээ. Түүнчлэн "Twitter"-ийн вэбсайтад Илон Маскийн эзэмшдэг компанийн платформ дээр алтлаг өнгийн шинэ тэмдэглэгээ гарч эхэлсэн байна. Энэ тэмдэглэгээ нь мөн даваа гарагаас эхлэн "Coca Cola", "Nike", "Google" болон бусад томоохон корпорацуудын "Twitter"-ийн нүүр хуудсанд байршина.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.