images

Итали улс амьдрахад таатай хотоо шалгаруулжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-12-13


     Итали улсын Засгийн газраас дотоодын 107 хотод амьдралын чанарын судалгаа хийсний дүнд, амьдрахад хамгийн таатай хотоор Болонья хотыг шалгаруулсан тухай тус улсын хэвлэлүүд мэдээллээ. Энэ жил 33 дахь удаагаа хийсэн уг шалгаруулалтад тус хот өмнөх жилийнхээс таван байраар ахиж тэргүүн байранд шалгарчээ. Уг хот нь 2000, 2004, 2011, 2020 онд мөн амьдрахад таатай хотоор шалгарч байсан бол энэ жил тав дахь удаагаа ийнхүү тэргүүлж байна. Удаах байруудад Болцано, Флоренц, Сиена, Тренто зэрэг хотууд орсон байна. Тус улсын умард нутгийн хамгийн том төв болох Милан хот өнгөрсөн жил хоёрдугаар байранд орж байсан бол энэ жил наймдугаар байр руу ухарч, нийслэл Ром хот судалгааны дүнгээр улам уруудаж 31 дүгээр байранд оржээ. Украины дайн болон барааны үнийн өсөлттэй холбоотой амьдралын зардал нэмэгдсэнээр том хотуудын үзүүлэлт ийнхүү буурсан байна. Сүүлийн жилүүдэд Италийн умард болон өмнөд нутгийн амьдралын чанарын ялгаа эрс өөрчлөгдөж байгаа аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.