“Jingle Bells”-ийн анхны ноот дуудлага худалдаанд орно
Анд нөхдийн мэдээ
2022-12-13
Зул сарын баярын бэлгэдэл болсон “Jingle Bells” дууны ноотны эх хувь нь дуудлага худалдаанд орох болсон тухай Английн “Daily Mail” сонин мэдээллээ. 1859 онд анхлан зохиогдсон найман хуудас бүхий уг ноотны эх хувийг тус улсын “Henry Aldridge & Son” компани энэ сарын 17-ны өдөр дуудлага худалдаанд оруулах бөгөөд анхны дуудах үнэ нь 8 мянган паунд байх гэнэ. Америкийн “Oliver Ditson & Co” хэвлэлийн газраас анх эрхлэн хэвлүүлсэн энэхүү ноотыг нэгэн хувийн цуглуулагч хадгалж байсан бөгөөд 162 жилийн дараа ийнхүү олонд хүрч буй ажээ. Тус ноот анх хоёрхон хувь хэвлэгдсэн бөгөөд нэг нь одоо Нью-Йорк хотын музейд хадгалагдаж байдаг аж. Дууны ноотыг зохиогч нь хөгжмийн зохиолч Жэймс Пиерпонт бөгөөд анх “Нэг морь хөллөсөн чарга” буюу "The One horse open sliegh" нэртэй байгаад яваандаа "Jingle Bells" нэрээр алдаршжээ. Анх энэ дуу зохиогдоход дууны үгэнд Зул сарын баярын тухай нэг ч үг байгаагүй, зүгээр чаргаар гулгаж буй тухай энгийн өгүүлэмжтэй байсан байна. Хөгжмийн зохиолч нэлээд сүүлд ноотны дэвтрийн нүүрэн дээр нь Зул сарын баярыг бэлгэдсэн хонх зурсан бөгөөд үүнээс улбаалан 30 жилийн дараа үгийн утга нь өөрчлөгдөж Зул сарын баяр бэлгэдсэн аялгуу болжээ. Үүнээс гадна энэ алдарт аялгууг саран дээр ч тоглож байж. 1965 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Америкийн “Gemini 6” сансрын хөлгийг нисгэгчид “Gemini 7” хөлөгтэй холбогдохдоо аман хуур хөгжмөөр энэ аяыг тоглож байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.