Малайз: Хүний амь аварсан үл таних бүсгүйг хайж байна
Анд нөхдийн мэдээ
2025-05-08
Малайзын нисэх онгоцны буудал дээр зүрхний шигдээс болсон 50 гаруй насны эрэгтэйн амийг үл таних бүсгүй аварчээ. Тэгвэл тэрхүү бүсгүйг өвчтөний ар гэрийнхэн хайж байгаа талаар Их Британийн “The Independent” сонины мэдээлэв. Өнгөрсөн сарын 30-ны өдрийн 11:30 цагийн орчимд Малайзын "Кучинг" олон улсын нисэх онгоцны буудлын хүлээлгийн танхимд 55 настай эр ухаан алджээ. Энэ үед нэгэн залуухан бүсгүй түүнд 30 минутын турш зүрхний хиймэл амьсгаа хийж анхан шатны тусламж үзүүлсэн бөгөөд удалгүй түргэн тусламж ирж уг эрийг эмнэлэгт хүргэснээр амь аврагджээ. Өвчтөний ар гэрийнхэн үл таних эмэгтэйг олоход туслахыг хүссэн тул эмнэлгийн ажилтнууд олон нийтийн сүлжээнд холбоо барих хаяг, утасны дугаар үлдээсэн байна. Ар гэрийнхэн нь уг эмэгтэйг заавал олж уулзан талархал илэрхийлэхийг хүсч байгаа аж. Эмчлэгч эмчийн хэлснээр, өвчтөний хоёр судас бөглөрсөн байсныг ангиографийн шинжилгээгээр тогтоожээ. Тухайн үед хиймэл амьсгалыг цаг алдалгүй, зөв хийсний ачаар өвчтөн амьд үлдсэн, одоо биеийн байдал нь дээрдэж байгаа аж. Үл таних бүсгүй яаралтай тусламж үзүүлээгүй бол сайхь эр зайлшгүй амь алдах байсныг эмч онцлон хэлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.