images

Хятад-Оманы найрамдалт харилцааны бэлгэдэл эртний усан онгоц боллоо

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2022-12-13


     Эртний Арабын “Sohar” усан онгоц мянга гаруй жилийн түүхтэй Хятад-Оманы найрамдалт харилцааны бэлгэдэл боллоо. Учир нь, Оманы далайчин Абу Обейда  улсынхаа нийслэлээс VIII зууны дунд үед усан онгоцоор гарч Өмнөд Хятадын Гуанжоуд ирж байжээ. Энэ аялал долоон сар гаруйн хугацаанд үргэлжилсэн бөгөөд Арабын эзэнт гүрэн, Тан гүрний хооронд худалдааны зам нээсэн аж. Арабууд “Sohar” усан онгоцоор оман гүгэл, төмөрлөгийн зүйл, хөнжил, маалинган даавуу Хятадад авчраад оронд нь торго, шаазан, халуун ногоо, гавар зэргийг авч явдаг байжээ. Аяллын үйл явдлыг “1001 шөнийн үлгэр”-т далайчин Синдбадын адал явдлаар дүрсэлсэн байна. Энэ дүрийн замаар алдарт аялагч Тим Северин 1980-1981 онд долоон сарын турш Оманаас Гуанжоу хүртэл явжээ. Ингэхдээ Торгоны замын маршрутаар Энэтхэг, Шри Ланка, Суматра, Малаккаг дайран өнгөрсөн гэдэг. Уг аяллын арван жилийн ойгоор буюу 1991 оны 7 дугаар сард ЮНЕСКО-гийн Далайн торгоны зам хөтөлбөрийнхөн Гуанжоугийн музейд айлчлах үеэр Оманы соёлын өв, аялал жуулчлалын яамнаас “Sohar” хөлгийн жижигрүүлсэн хувилбарыг дурсгаж байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.