МУИС-ийн багш, оюутнууд “Springer Nature”-ийн хичээлийг үзэх боломж бүрдлээ
Чихэнд чимэгтэй
2025-05-08
МУИС-ийн багш, оюутнууд Герман-Их Британийн “Springer Nature” боловсрол, шинжлэх ухааны хэвлэлийн газрын цахим хичээлийг үзэх боломжтой боллоо. Хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд “Nature Masterclasses” багц хичээлд тус сургуулийн багш, оюутнууд нэг жилийн турш суух бололцоотой болж байна. МУИС-ийн 2025-2030 оны стратегийн тэргүүлэх зорилт нь багш, оюутнуудын чанартай эрдэм шинжилгээний ажлыг нэмэгдүүлэх явдал юм. Иймд тэдний судалгааны чадварыг сайжруулж, ахисан түвшний суралцагч нарт чанартай өгүүлэл хэвлүүлэхэд нь туслахаар энэ хичээлийг сонгон авчээ. Ингэснээр МУИС-ийн цахим шуудантай хэрэглэгчид төслийн санал бичих, судалгааны өгөгдөл боловсруулах, эрдэм шинжилгээний өгүүлэл бичих, үр дүнтэй хамтран ажиллах зэрэг сэдэвтэй 20 цахим хичээлээс сонгон үзэж болох гэнэ. Сонирхуулахад, 180 жилийн түүхтэй “Springer Nature" байгууллагын эрхлэн гаргадаг шинжлэх ухаан, боловсролын сэтгүүлүүд нь чанар, зэрэглэлээрээ дэлхийд тэргүүлдэг байна.
Эх сурвалж: МУИС.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.