Парисын Дарь-Эхийн сүмийн үзэсгэлэн Шанхайд гарч эхэллээ
Анд нөхдийн мэдээ
2022-12-13
Шанхай хотын “Jiushi” урлагийн музейд Парисын Дарь-Эхийн сүмийн өргөтгөсөн үзэсгэлэн гарч эхэллээ. Тус үзэсгэлэнгийн Ази дахь эхний зогсоол нь Шанхай бөгөөд ирэх оны 1 дүгээр сарын 2-ныг хүртэл тэнд дэлгэх юм байна. Үзэсгэлэнг Францын “Histovery” гарааны бизнесийн компани, Парисын Дарь-Эхийн сүмийн сэргээн босголт, хамгаалалтын үүргийг хүлээсэн төрийн байгууллага хамтран дэглэжээ. Үзэсгэлэн 2019 оны түймрээр эхлэх бөгөөд улмаар 1165 онд сүмийн суурины анхны чулууг тавихаас өгсүүлээд Наполеон Бонапартын хаан ширээнд суух ёслол хүртэлх 850 жилийн түүхийг харуулах юм байна. Үзэгчид “HistoPad” таблет ашиглан өнгөрсөн үеийн алдарт бүтээн байгуулалтыг 3D байдлаар харахаас гадна интерактив 11 моделийг харах боломжтой. Хятадад гарч буй уг үзэсгэлэнг “L’Oreal” компани ивээн тэтгэжээ. Учир нь, тус компанийн Хятад дахь салбарын 25 жилийн ой энэ онд тохиож байна. Цаашид энэ үзэсгэлэнг дөрвөн тивийн 12 хотод гаргахаар төлөвлөжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.