images

“Orion” сансрын хөлөг дэлхийд буцаж ирлээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2022-12-13


     АНУ-ын Сансар судлалын агентлаг NASA-гийн хөөргөсөн нисгэгчгүй сансрын хөлөг “Orion” ням гарагт Калифорнийн цагаар 12:39 цагт дэлхий дээр буцаж ирлээ. Тус хөлөг сарыг тойрон 2.24 сая километр замыг 25 өдөрт туулжээ. Хөлгийг “Artemis 1” төслийн даалгавар биелүүлэхээр 11 дүгээр сарын 16-нд Флорида дахь NASA-гийн Кеннеди сансрын төвөөс “Space Launch System” пуужингаар хөөргөж байсан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.