FIBA: Монголын сагсан бөмбөгийн 14 дасгалжуулагч сургалтад хамрагдаж байна
Чихэнд чимэгтэй
2025-05-07
Монголын сагсан бөмбөгийн холбоо, Дэлхийн сагсан бөмбөгийн холбоотой (FIBA) хамтран “World Associaton of Basketball Coach”-ийн хоёр дахь шатны сургалтыг энэ сарын 5-10-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Сургалт “Этүгэн” их сургууль дээр хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд 2023 онд болсон нэгдүгээр шатны шалгалтад тэнцсэн 14 багш, дасгалжуулагч хамрагдаж байгаа ажээ. Энэ өдрүүдэд сургалтыг FIBA-гийн мэргэжилтэн, Тунис улсын иргэн Моунир Бен Слиман удирдаж явуулж байна. Уг сургалтыг Дэлхийн сагсан бөмбөгийн холбооноос гишүүн орнууддаа зохион байгуулж, албан ёсны лиценз олгодог. Манай улсын тухайд, өнгөрсөн жилүүдэд олон улсын дасгалжуулагчийн нэгдүгээр шатны сургалтыг хамтран зохион байгуулж байгаад 2023 оноос шүүгчийн сургалт руу орж байсан билээ. Түүнчлэн өнгөрсөн жил Монголоос анх удаа дасгалжуулагч Э.Ариунболд Энэтхэг улсын Ченнай хотод очиж, олон улсын дасгалжуулагчийн сургалт зохион байгуулах эрх олгох сургалтад хамрагдсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.