images

Монгол, Казахстаны Гадаад харилцааны сайд нар утсаар ярив

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-05-07


   Казахстаны Гадаад харилцааны сайд, Ерөнхий сайдын орлогч Мурат Нуртлэу Монголын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй өчигдөр утсаар ярив. Тэд тээврийн логистик, хөрөнгө оруулалт, эдийн засаг, худалдааг хөгжүүлэх зэргээр хоёр талын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөвийн талаар ярилцсан байна. Улмаар Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг гүнзгийрүүлэх, өндөр түвшний гэрээ хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд хоёр талын хүчин чармайлт чухал байгааг онцолжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.