images

Дэлхийн хамгийн том, жижиг хоёр нохой "уулзав"

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-05-07


   Гиннесийн дээд амжилтын номд бичигдсэн дэлхийн хамгийн том, жижиг хоёр нохой уулзав. Том биетэй нохойны төрөлд дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг, эдүгээ долоон настай Регинал нь нэг метр өндөр бол Чихуахуа үүлдрийн жижиг нохой ердөө 9.14 см өндөр ажээ. Ноход АНУ-ын Айдахо мужийн нэгэн цэцэрлэгт хүрээлэнд уулзаж, хэсэг зуур хамтдаа тоглосон байна. Нохдыг тоглож байх зуур эзэд нь болох Ванесса, Сэм нар дэлхийн дээд амжилтыг тогтоосон өвөрмөц нохой өсгөсөн туршлагаасаа хуваалцаж дотно танилцжээ. Улмаар цаашид хоёр нохойгоо байнга уулзуулж, дотно нөхөд болгохоор тохирсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.