Монгол хөлбөмбөгчин охид Саудын Арабын шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийлээ
Чихэнд чимэгтэй
2025-05-06
Монголын 17 хүртэлх насны охидын хөлбөмбөгийн шигшээ баг Саудын Арабын Даммам хотноо зохион байгуулсан нөхөрсөг тоглолтод оролцоод иржээ. Тэд өнгөрсөн сарын 30-нд Саудын Арабын охидын шигшээ багтай анхны тоглолтоо Даммам хотын “Ханхүү Сауд бин Жалави” цэнгэлдэх хүрээлэнд хийж 0:6 харьцаатайгаар хожигдсон юм. Харин тавдугаар сарын 4-нд хоёр дахь удаагаа тоглон тэнцүү оноотойгоор тоглолтыг өндөрлүүлжээ. Манай охидыг Азийн Хөлбөмбөгийн холбооны 17 хүртэлх насны охидын аварга шалгаруулах тэмцээнд бэлтгэх, багийн тоглолтыг нь сайжруулах зорилготойгоор эдгээр нөхөрсөг тоглолтыг зохион байгуулсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.