100 настай эмээгийнхээ төлөө марафонд гүйсэн эмэгтэй
Анд нөхдийн мэдээ
2025-05-06
Дэлхийн хамгийн том зургаан марафоны нэг Лондон хотноо өнгөрөгч сарын 27-нд болсон билээ. Түүхэндээ хамгийн олон хүн 42 км замыг дуусгаж Гиннесийн амжилтын номд орсон тус марафонд Их Британийн иргэн Этти Эйр уралджээ. Тэрбээр 100 настай эмээгийнхээ төлөө, мөн Английн хараагүй болсон ахмад дайчдад зориулан хандив цуглуулах зорилгоор гүйсэн байна. Э.Эйрийн эмээ Жон Тантон Дэлхийн II дайны үед Итали дахь Их Британийн армийн радиод алсын холбоогоор мэдээ өгдөг байжээ. Өнгөрсөн жил 100 нас хүрсэн Ж.Тантон насны эрхээр хараагүй болсон бөгөөд Английн хараагүй ахмад дайчдын холбоо түүнд сонсох төхөөрөмж, үйлчилгээний ажилтнаар байнга тусалж ирсэн аж. Иймд Э.Эйр тус холбоонд хандив цуглуулах зорилгоор анх удаа марафонд гүйсэн байна. Тэрбээр "Би эмээгээ баярлуулахыг үнэхээр их хүсдэг тул энэ марафонд гүйлээ" хэмээн BBC агентлагт ярьжээ.
Эх сурвалж: BBC агентлаг:
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.