images

АНУ: Хууль бус цагаачид сайн дураараа нутаг буцвал 1000 долларын урамшуулал олгоно

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-05-06


   АНУ-ын Засгийн газар сайн дураараа нутаг буцах хууль бус цагаачдад 1000 долларын урамшуулал олгохоор шийдвэрлэсэн тухай Дотоодын аюулгүй байдлын яам мэдэгдэв. Хууль бус цагаачид Хил хамгаалах газрын сайтад сайн дураараа нутаг буцаж буйгаа мэдүүлснээр хилээр гарах үед нь 1000 долларын урамшуулал болон онгоцны тийз олгох ажээ. Тус яамны мэдээлснээр энэ арга хэмжээ нь хууль бус гадаадын иргэдийг албадан гаргахаас 70 хувиар бага зардалтай бөгөөд цагаачдыг албадан гаргахад нэг хүнд дунджаар 17,121 доллар зарцуулдаг гэж мэдээлсэн байна. Ийнхүү сайн дураараа гарсан хүмүүс дараа нь АНУ-д хууль ёсоор дахин нэвтрэх боломжтой болохыг эрх баригчид онцолж байна. Ерөнхийлөгч Д.Трамп өнгөрсөн сарын 15-нд хэвлэлд өгсөн ярилцлагадаа хууль бус цагаачдыг албадлагаар бус сайн дураараа гарахад дэмжлэг үзүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдэж “Засгийн газар тэдэнд бага зэргийн мөнгө, үнэгүй онгоцны тийз олгоно гэсэн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.