images

Монголд зураг авсан кино Өмнөд Солонгосын шилдэг киноны шагналыг хүртэв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-05-06


   Өмнөд Солонгосын тайз, дэлгэцийн уран бүтээлд олгодог хамгийн нэр хүндтэй шагнал болох “Baeksang Arts Awards"-ыг гардуулах ёслол 61 дэх жилдээ боллоо. Энэ жилийн шилдэг киноны шагналыг найруулагч Ү Мин Хогийн өнгөрсөн онд бүтээсэн “Харбин” кино хүртэв. Тэрбээр шинэ киноныхоо зургийг авч байгаа тул шагналыг биеэр авсангүй. Түүний өмнөөс шагналыг авч үг хэлсэн найруулагч Хон Гён Пю ""Харбин” бол Өмнөд Солонгос, Латви, Монголын хүйтэн шуургатай өвлөөр зургийг нь авсан кино” хэмээн онцолсон юм. Энэ тухай өнгөрөгч онд найруулагч Ү Мин Хо “Монголд -40 хэмийн хүйтэнд гурван өдөр зураг авсан” хэмээн "Yonhap" агентлагт ярьж байв. Киноны зарим зураг авалтыг 2022 оны 11 дүгээр сард Монгол улсын Өмнөговь аймагт хийсэн юм. Кинонд 1909 оны Хятадын Харбин хотыг дүрсэлдэг бөгөөд Японы колоничлолын үед Солонгосын тусгаар тогтнолын төлөө тэмцсэн Ан Жунгёны (1879-1910) амьдралаас сэдэвлэжээ. “Харбин” кино 2024 оны эцсээр Өмнөд Солонгосын кино театруудын дэлгэцнээ гарч эхэлсэн бөгөөд нээлтээ хийхээсээ өмнө Торонтогийн кино наадамд оролцож дэлхийн зах зээлд танигдсан юм. Тус бүтээлийг Япон, Америк, Франц, Тайвань, Австрали, Испани тэргүүтэй 117 улсын кино театрууд худалдан авч гаргасан билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.