images

АНУ, Украины ерөнхийлөгч нар утсаар ярив

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-12-12


     Украины ерөнхийлөгч Владимир Зеленский өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай утсаар ярьж тус улсад Оросын түрэмгий дайн эхэлснээс хойш АНУ байнгын тусламж дэмжлэг үзүүлсээр байгаад талархаж буйгаа илэрхийлэв. Ерөнхийлөгч Зеленский энэ өдөр албан ёсны Telegram сувгаар дамжуулан, Байдентай утсаар ярьж, дайн түрэмгийллийн хүнд бэрх үед хоёр улсын хооронд урд өмнө байгаагүй их хэмжээгээр, ялангуяа батлан хамгаалах чиглэлээр хөрөнгө санхүүгийн сэтгэл харамгүй тусламж үзүүлж байгаад талархаж буйгаа илэрхийлсэн тухайгаа мэдэгджээ. Тэрбээр тус улсаас үзүүлж буй тусламжийг “Дайны талбарт ялалт байгуулахад дэм болоод зогсохгүй эдийн засаг тогтвортой байхад гол хөшүүрэг болж байна” хэмээн үнэлсэн байна. Мөн улсын эрчим хүчний сүлжээг сэргээн босгоход зориулан олгож буй тусламжид дахин талархал илэрхийлжээ. Өнгөрсөн 10 дугаар сард Оросын пуужингийн довтолгооноос үүдэн тус улсын эрчим хүчний сүлжээ том хохирол амсаж, өвлийн хүйтэнд олон сая иргэд цахилгаан эрчим хүчгүй болсон юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.