Хятадын археологичид чулуун зэвсгийн үеийн үр тарианы агуулахууд олжээ
Анд нөхдийн мэдээ
2022-12-12
Археологичид Хятадын Хэнань мужийн нутгаас шинэ чулуун зэвсгийн үеийн буюу 6000 жилийн өмнөх хэсэг бүлэг үр тарианы агуулах олжээ. Тодруулбал, Нанян хотын Хуаншан балгасыг малтаж 16 үр тарианы агуулах илрүүлснийг Хэнань мужийн соёлын өв, археологийн институтийнхэн Яншао соёлын дундаас сүүлч үеийнх гэж үзжээ. Яншаогийн соёл нь Шар мөрний дунд хавьд 5000-7000 жилийн өмнө үүссэн байна. Дугуй болон зууван хэлбэртэй үр тарианы агуулахын суурийн гадна диаметр 2.3-3 метр, доторх диаметр хоёр метр хэмжээтэй бөгөөд багтаамж, бүтцээрээ ижил төстэй байсан аж. Мөн агуулахууд ижил үед хамаарах байшингийн суурь, хаш болон чулууны дархны газрын ойролцоогоос олджээ. Археологичид Хуаншаны балгаснаас их хэмжээний шар будаа, цагаан болон шар будааны үр олсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.