images

Хятад улс Арабын ертөнцтэй харилцаагаа бэхжүүлэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-12-12


     Өнгөрсөн долоо хоногт Саудын Арабт болсон Хятад-Саудын Арабын дээд хэмжээний уулзалтаар ойролцоогоор 50 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийх гэрээнд гарын үсэг зурсан тухай тус улсын Хөрөнгө оруулалтын сайд Халид Аль-Фале мэдэгдлээ. Сайд “Bloomberg” агентлагийн сурвалжлагчтай ярилцахдаа хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны тухай дэлгэрэнгүй мэдээлээд, энэ удаагийн хөрөнгө оруулалтад хувийн хэвшил болон төрийн байгууллага тэнцүү оролцож байгааг дурджээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин өнгөрсөн долоо хоногт Саудын Арабт гурван өдрийн айлчлал хийж Хятад-Саудын Арабын анхдугаар дээд хэмжээний уулзалт, Хятад-Персийн булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн конференцид оролцон үг хэлж 17 орны төрийн тэргүүнтэй уулзсан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.