Илон Маск: Робот эмч нараас илүү өндөр түвшний мэс засал хийдэг болно
Анд нөхдийн мэдээ
2025-04-29
“Tesla” компанийн гүйцэтгэх захирал Илон Маск мэс засал хийдэг роботын технологи маш хурдацтай хөгжиж, удахгүй эмч нарын ур чадвараас илүү түвшинд хүрнэ гэж мэдэгдэв. Тэрбээр X (хуучнаар Твиттер) хуудсандаа "Ойрын таван жилийн дотор роботууд мэс ажилбарыг эмч нараас илүү гүйцэтгэдэг болно" гэжээ. Түүний үүсгэн байгуулсан “Neuralink” компанийн вэбсайтад мэс засалч роботын талаар "Мэс ажилбарт бидний ашигладаг утас хүний гарт баригдахгүй маш нарийн байдаг. Харин робот ийм утсыг яг хэрэгтэй газарт нь найдвартай, үр дүнтэй суулгах зориулалттай" гэжээ. Мөн И.Маск тархиндаа “Neuralink”-ийн чип суулгасан өвчтөн Брэдфорд Смитийн тухай дурдаж, түүнийг нуруу нугасны гэмтлийн улмаас саажилттай болсон ч “Neuralink” чипийн тусламжтайгаар хүмүүстэй харилцаж байгааг онцолжээ. “Neuralink” компани өнгөрсөн жилээс эхлэн хүний тархи ба компьютерийг зайнаас холбосон тархи-компьютер интерфэйс (BCI) төхөөрөмжийг саажилттай өвчтөний тархинд суулгах туршилт хийж эхэлсэн юм. Б.Смит нь уг чипийг суулгасан гурав дахь өвчтөн бөгөөд одоогоор туршилтын үр дүн сайн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.