ДАШТ: Монгол хоккейчид Сингапурын багийг 11:1-ээр хожив
Чихэнд чимэгтэй
2025-04-29
Шайбтай хоккейн ДАШТ-ий III дивизионд тоглож буй Монголын хоккейчид өчигдөр Сингапурын багийг 11:1-ээр буюу илт давуу хожиж, тус тэмцээний хоёр дахь хожлоо авлаа. Тэд эхний тоглолтдоо Филиппиний шигшээ багийг 13:7 харьцаагаар буулгаж авсан юм. Манай тамирчид маргааш Хойд Солонгосын шигшээ багтай тоглоно. Улмаар ирэх сарын 2-ны өдөр эзэн орон буюу Мексик, 3-ны өдөр Хонконгийн багтай өрсөлдөх хуваарьтай. Мексикийн Мехико хотноо болж буй тус тэмцээн ирэх сарын 3-нд өндөрлөнө.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.