Лондоны марафонд Монголын гурван гүйгч хөтчийн хамт амжилттай оролцлоо
Чихэнд чимэгтэй
2025-04-29
Дэлхийн зургаан том марафоны нэг Лондоны марафон энэ сарын 27-нд боллоо. Энэ жил “Ахиллис Монгол” төрийн бус байгууллагаас гурван тамирчин, гурван хөтчийн хамт оролцож замаа амжилттай туулсан байна. Тамирчин Л.Батхишиг, хөтөч Д.Төмөрхүү нар 3:50:31 цагт барианд орж Монгол улсын 11 дэх зургаан од медалийн эзэн болжээ. Харин Б.Батзориг, хөтөч П.Банзрагч, А.Мөнгөнцэцэг, хөтөч Д.Амаржаргал нар замаа амжилттай дуусгаж барианд орсон байна. Тэднийг Их Британид суугаа Монголын Элчин сайд хүлээн авч уулзжээ. 45 дахь удаагаа болсон энэ жилийн марафонд 56640 тамирчин 42 км замыг туулан барианд амжилттай орж Гиннесийн дээд амжилт тогтоолоо. Өөрөөр хэлбэл, хамгийн олон тамирчин замаа дуусгасан марафон болж өнгөрөв. Уг амжилтыг ердөө өнгөрсөн оны 11 дүгээр сард болсон Нью-Йоркийн марафон 55646 гүйгч барианд орсноор эзэмшиж байжээ. Сонирхуулахад, Лондоны марафонд энэ жил 840318 хүн гүйхээр бүртгүүлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.