images

Багахангай дүүргийн чиглэлд өнөөдрөөс нийтийн тээврийн автобус явж эхэллээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-04-28


    Нийслэлийн нийтийн тээврийн автобус өнөөдрөөс Багахангай дүүргийн чиглэлд явж эхэллээ. Тус дүүрэгт өмнө нь хувийн компани үйлчилгээ үзүүлж байсан нь хүрэлцэхээ больж, нийтийн тээврийн эрэлт үлэмж ихэссэн байна. Иймд дүүргийн удирдлагууд удаа дараа хүсэлт тавьсаны үндсэн дээр БНХАУ-ын “Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн “ZK6117H” загварын, 45 хүний суудалтай, евро-5 хөдөлгүүртэй, Монголын цаг агаарт тохирсон агааржуулалтын систем, хяналтын камертай автобус явуулахаар болсон байна. Автобусны эхний зогсоол Улаанбаатар хотын Тэнгэр плаза худалдааны төв бөгөөд том хүн 8000, хүүхэд 4000 төгрөг төлж зорчино. Улмаар иргэд Баянзүрх шалган нэвтрүүлэх товчоо, Оргил- Налайх, 86 дугаар үйлдвэр, Багахангай дүүргийн 2 дугаар хорооны зогсоол гэсэн газруудад бууж, суух маршруттай ажээ. Улаанбаатар хот энэ сард БНХАУ-ын “Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн 10 автобус худалдаж авч, хотын ойролцоо гурван чиглэлд үйлчилгээнд явуулахаар болсны нэг нь Багахангай дүүрэг юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.