images

Чех: Зөвлөлтийн цэргийн дурсгалын цогцолборыг буулгана

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2025-04-28


   Чехийн баруун нутгийн Литомержице хотын захиргаа төв цэцэрлэгт хүрээлэндээ байсан Зөвлөлтийн армийн дурсгалын цогцолборыг буулган агуулахад хадгалахаар болсон талаар Чехийн төв радио мэдээллээ. Өнгөрсөн долоо хоногт хотын захиргаанаас гаргасан шийдвэрээр хөшөөт цогцолборыг зургаадугаар сарын 19 гэхэд буулгаж дуусах бөгөөд хуучин цэргийн хуаран байсан газар түр хадгалахаар болжээ. Хотын дарга Иржи Адамекийн хэлснээр, энэ оны хоёрдугаар хагаст уралдаан зарлаж, цогцолбор байсан газарт шинээр барих байгууламжийн зургийг шалгаруулах аж. Ингэхдээ хуучин байсан хөшөөт цогцолборын агуулгыг зохих хэмжээгээр хадгалж болохыг үгүйсгээгүй байна. Сөрөг хүчний “Эрх чөлөө, шууд ардчилал” намын депутат Доминик Ханкийн хэлснээр, хотын иргэд Зөвлөлтийн дайчдад зориулсан хөшөөг буулгах тал дээр нэгдмэл байр сууринд хүрч чадаагүй гэнэ. Хөшөөг хэвээр нь байлгах, эсвэл буулгах гэсэн хоёр асуултаар иргэдийн дунд санал асуулга явуулахад, хэвээр хадгалах хүсэлтэй иргэд нь нөгөө талаасаа хоёр дахин олон байсан хэмээн тэрбээр хэлжээ.    

Гэрэл зургийн эх сурвалж: “Московский комсомолец” сонин.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.