Монгол улс Абу Дабигийн номын үзэсгэлэнд анх удаа оролцож байна
Чихэнд чимэгтэй
2025-04-28
Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо энэ сарын 26-наас ирэх сарын 5-ныг хүртэл болох Олон улсын номын үзэсгэлэнд манай улс анх удаа оролцож байна. 34 дэх жилдээ болж буй энэ үзэсгэлэнд Монгол улсын хэвлэлийн үйлдвэрүүд, хэвлэн нийтлэгчдийн холбоо 300 гаруй бүтээлээр оролцож байгаа аж. Өнгөрсөн жилийн үзэсгэлэнд 1350 хэвлэн нийтлэгч оролцож, 152150 ширхэг ном худалдсан бол 231168 хүн сонирхсон гэнэ. Харин энэ жил 60 гаруй өөр хэлээр ярьдаг 96 орны 1400 гаруй компани оролцож байна. Үүнд Монгол, Мексик, Узбекистан, Тажикистан, Армени, Албани, Киргизстан, Казахстан зэрэг 21 орон анх удаа оролцож байгаа аж. 1981 онд хэвлэн нийтлэгч, номын санч, соёл бүтээгчдийг нэг дор цуглуулан туршлага солилцох олон улсын платформ болгохоор зорьж анх удаа үзэсгэлэн зохион байгуулсан нь өдгөө Арабын орнуудын, бүсийн хэмжээнээс хальж олон улсад томд тооцогдох болсон юм. Энэ жил олон үндэстний хоолны хэсэг, араб яруу найргийн уншлага зэрэг олон сонирхолтой арга хэмжээ давхар зохион байгуулж байгаа бөгөөд тэр бүр нь соёлын ач холбогдолтой ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.