Хятад: АНУ-тай хэлэлцэхэд бид бэлэн байна
Анд нөхдийн мэдээ
2025-04-25
АНУ, Хятад улсууд харилцан бие биедээ татвар ногдуулж буй энэ үед Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн бага хурлын үеэр тус яамны хэвлэлийн төлөөлөгч Гуо Жякун Бээжингийн байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр “Хэрэв хэлэлцээ, харилцан яриагаар дамжуулан АНУ-ын тал Хятадтай үүсгэсэн татварын асуудлаа шийдэхийг жинхэнээсээ хүсэх юм бол аль аль талын үр ашиг, хүндлэл, тэгш эрхийн үүднээс хандах хэрэгтэй” гэжээ. Тус улс худалдаа, татварын дайнд ялагч үгүй гэдэг байр суурийг илэрхийлсээр байгаа бөгөөд “АНУ бидэнтэй учраа ололцохыг хүсч л байгаа бол бид хэлэлцэхэд хэзээд бэлэн байна” гэж Гуо Жякун хэлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.