Зорчигчид нислэгээсээ татгалзаж, онгоцноос буух гэж өрсөлдсөний учир юу байв?
Анд нөхдийн мэдээ
2025-04-25
Онгоцонд суудлаа эзэлсэн зорчигчид аяллаасаа татгалзаж онгоцноос буухаар бие биеэсээ өрсөлдсөн сонирхолтой дүр зураг АНУ-д гарчээ. Учрыг тодруулбал, өнгөрсөн 21-ний өглөөний 07:50 цагт Чикаго хотоос Сиэтл чиглэлийн “Delta Airlines” компанийн онгоц дүүрэн зорчигчтой байжээ. Зорчигчид бүгд суудлаа эзлэн нисэхийг хүлээж байтал онгоцны үйлчлэгч гарч ирээд "Жингийн тохируулгаас болж онгоц ачаагаа бага зэрэг хөнгөлж байж хөөрөх шаардлагатай болсон тул сайн дураараа буух хоёр хүнийг хайж байна. Буусан хүнд тус бүр 3000 долларын нөхөн олговор өгнө" гэжээ. Ингэхэд маш олон зорчигч гараа өргөж, сайн дураараа буух санал тавьсан байна. Тэдгээрээс үйлчлэгч арай гэж хоёрыг нь сонгосон бөгөөд нислэгээсээ татгалзсан А "Надад эргэлзэх зав байгаагүй, шууд л гараа өргөсөн. 3000 долларын үнэ бүхий картаа ч авсан. Уг карт зөвхөн “Delta Airlines” төдийгүй бусад агаарын тээврийн компаниар ч үйлчлүүлэх боломжтой юм билээ” гэжээ. Зорчигчдыг суудлаа эзэлсэн хойно үзэхэд нийт даац хэтэрсэн байсан тул ийм шийдвэр гаргаснаа “Delta Airlines” компани мэдэгдсэн байна. Онгоцны даацын тохируулгаас болж зорчигчдоо буулгах асуудал нисэхийн компаниудад үе үе тохиолддог гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.