Хятадын нисэгчид сансарт уулзав
Анд нөхдийн мэдээ
2025-04-25
Хятадын “Tiangong” сансрын станцад ажиллах “Shenzhou ХХ” хөлгийн багийнхан өчигдөр Бээжингийн цагаар 17:17 цагт сансарт хөөрсөн юм. Тэд өнөө шөнийн 01:17 цагт сансрын станцад хүрч “Shenzhou XIX” хөлгийнхөнтэй уулзсан талаар Хятадын сансрын агентлагаас мэдээлэв. Ийнхүү шинэ, хуучин багийн зургаан сансрын нисэгч зургаа татуулсан бөгөөд таван өдрийн хугацаанд ажил хүлээлцэн хамт байх юм. Улмаар дөрөвдүгээр сарын 29-нд “Shenzhou XIX” хөлгийн багийнхан Өвөр Монголын нутаг дахь “Дунфэн” сансрын буудалд бууж ирэх ажээ.
Эх сурвалж: "Cиньхуа" агентлаг.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.