images

Турк: Газар хөдөлж байхад телевизийн хөтлөгч бүсгүй ажлаа үргэлжлүүлсээр байжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-04-25


   Туркийн Истанбул хотын орчимд 6.2 баллын хүчтэй газар хөдлөлт болж байшин барилга доргин хөдөлж байхад “CNN Turkey” сувгийн хөтлөгч бүсгүй шууд нэвтрүүлгээ ажиггүй үргэлжлүүлсээр байжээ. Хөтлөгч Мелтем Бозбейоглу зочинтой ярилцлага хийж байх үеэр газар хөдлөлт болсон бөгөөд телевизийн студийн байр хүчтэй доргин хөдөлж, ширээн дээрх эд зүйл унаж байхад барьж алдалгүй, ажлаа үргэлжлүүлсээр байсан байна. “YouTube сувагт байршуулсан уг нэвтрүүлгийг 880 мянга гаруй хүн үзсэн нь зочны сонирхолтой ярианд биш нэвтрүүлэгчийн ажилдаа үнэнч байдлыг үнэлсэн хүмүүсийн хандалт байсан тухай CNN мэдээлжээ. Студи бүхэлдээ чичрэн савлахад бүсгүй “Истанбулд маш хүчтэй газар хөдлөлт болж байна” гэж тайвнаар хэлээд тэнцвэрээ хадгалахын тулд зүүн гараараа ширээгээ тулан нэвтрүүлгээ үргэлжлүүлсээр байжээ. Ингэхдээ нэг ч удаа яриагаа таслаагүй, маш төв байдалтай байсан аж. Мөн студид байсан нэгэн ажилтанд хандаж "Ээжтэй минь холбоо бариад өгөөч” хэмээн гар утсаа өгч байгаа эь бичлэгт буусан байна. Тухайн үед Истанбулын ойролцоох тэнгист 6.2 баллын хүчтэй газар хөдлөлт болсон бөгөөд үүний улмаас 151 хүн бэртэж гэмтэн эмнэлэгт хүргэгджээ. Улмаар хотын зарим бүсийн иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна. Турк бол хоёр том хагарлын шугам дээр оршдог тул үе үе газар хөдлөлт болдог. 2023 оны хоёрдугаар сард Туркийн зүүн өмнөд нутагтт 7.8 баллын хүчтэй хоёр газар хөдлөлт болж, 50 мянга гаруй хүн амь насаа алдсан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.